Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг бага сургуультай боллоо | Peak News

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг бага сургуультай боллоо

Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд тав дахь сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт үүдээ нээлээ.

Нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел: “Энэ бол хүүхдийн ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт. Монгол Улсын хэмжээнд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ байгаа бөгөөд бид энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ” гэж онцоллоо.

Зураг
Тайлбар

“Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН Банк” түүчээлэн дэмжиж, орон нутгийн алслагдсан дөрвөн байршилд бага сургууль барихад хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тодруулбал өнгөрөгч 2025 онд Ховд, Увс, Сэлэнгэ аймгийн багуудад 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулиудыг байгуулсан юм. 

ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд ийм сургуулийг цаашдаа улам олон болгохын төлөө, хүүхдүүд гэртэйгээ ойр, тав тухтай орчин нөхцөлд суралцах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно. Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийн төлөө энэ ажилд нэгдээсэй гэж аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна” гэв.

Шинээр ашиглалтад орсон сургуулийн цахим ангийг Ай Ти Зон компани дэмжин тохижуулсан байна.

Үдлэг багийн өмнөх сургууль 1997 онд баригдсан сүрлэн хийцтэй барилга байснаас ашиглалтын шаардлага хангахгүй болж, дулааны алдагдал ихтэй болсон тул өнгөрсөн оны зургаадугаар сард нураажээ. 

Тус багт 6–11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тэдний нэлээд нь Улаанбаатар хот болон сумын төвд явж суралцдаг байжээ. Харин шинэ сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд гэртэйгээ ойр орчинд суралцах боломж ийнхүү бүрдээд байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.