Америкчууд Д.Трампын гадаад бодлогыг дэмжихгүй байна

peak.mn
06 сарын 23, 2018

Америкчуудын дийлэнх нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогод баримталж буй чиг шугамыг эсэргүүцэж байгааг “Си-Эн-Эн” телевизийн явуулсан нийгмийн санал асуулгын дүн харуулжээ.
 
Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь Д.Трампын гадны улс орнуудтай тогтоож буй харилцаанд сөрөг хандлагатай байгаа бол 39 хувь нь түүний гадаад бодлогыг магтан сайшаажээ. Тэгвэл сарын өмнө  явуулсан санал асуулгад оролцогчдын 42 хувь нь АНУ-ын төрийн тэргүүний гадаад бодлогыг эерэгээр үнэлж байжээ.
 
Түүнчлэн АНУ ойрын холбоотон улсуудаасаа импортолж буй бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж байхаар тэдэнтэй тогтоосон нөхөрсөг харилцаагаа хадгалан авч үлдэх нь илүү дээр гэдгийг санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь дэмжжээ.
 
Оролцогчдын гуравны хоёр нь гадны удирдагчид Д.Трампыг хүндлэхгүй байна гэж үзэж байгаа хэдий ч дийлэнх нь буюу 66 хувь нь АНУ дахь эдийн засгийн нөхцөл байдлыг эерэгээр үнэлж байгаа аж.
 
Санал асуулгыг энэ сарын 14-17-нд явуулсан бөгөөд үүнд нийт 1000 гаруй хүн оролцсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 


Холбоотой сэдвүүд

америк д.трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.