Х.Оргил
01 сарын 27, 2020
ДЭМБ-аас БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн шинэ төрлийн халдвар нь хүнээс хүнд амьсгалын замаар халддаг хэмээн мэдэгдээд буй. Иймээс эмч мэргэжилтнүүд иргэдэд амны хаалт буюу нэг удаагийн маск хэрэглэхийг зөвлөөд байгаа билээ.
Ийнхүү зөвлөснөөс үүдэн эмийн сангуудад амны хаалтны нөөц хангалттай бус байгаа аж.
Зарим эмийн сангууд татан авалтаа хийхээр гадаад орон руу захиалсан бол дотоодын амны хаалт үйлдвэрлэгч "Мөнхийн цагаан жим" компанийн ачаалал ихтэй ажиллаж байгаа гэдгээ мэдээллээ. Мөн амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхэгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байгаа аж. "Мөнхийн цагаан жим" компани гэхэд өдөрт 8-10 мянган ширхэг маск үйлдвэрлэж байгаа аж. Гэсэн хэдий ч эрэлтээ гүйцэхгүй байгаа гэлээ.Эмийн сангуудаас "Монос" группийн эмийн сангууд дахь амны хаалтууд дууссан учраас нөөцөөсөө 300 мянган ширхэг гаргаж орон нутагт төдийгүй Улаанбаатар хотын салбаруудад хуваарилсан байна.
Амны хаалтны эрэлт ихэссэнээс хүнсний болон барилгын материалын дэлгүүрүүдээр нэг удаагийн болон утааны давхар шүүлтүүртэй амны хаалт зарж эхэлжээ. Гэсэн хэдий ч үнээ хэд дахин өсгөсөн нь иргэдийг бухимдуулаад буй. Эмийн сангуудад өмнө нь 150 төгрөгөөр худалдаалагдаж байсан хамгийн хямд үнэтэй амны хаалт 350-500 төгрөг болтлоо нэмэгджээ. Тэгвэл нийтийн эрэлт хэрэгцээг далимдуулж ашиг хонжоо хайж буй уг асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 1800-1284 дугаар руу залгаж мэдээлэл өгч болох аж.
Харин шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусын халдварын үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй бөгөөд иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх дээрх утсаар авч болох нь.
Сэтгэгдэл бичих (22)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.233.251] ・ 2020.01.30 Хариулах
утааны шүүлтүүртэй маск нь ямар үнэтэй зарагдах ёстой юм бэ би ширхэгийг нь 2500-гаар авсан
Зочин [202.21.108.50] ・ 2020.01.30 Хариулах
SONGO.MN дээр асар өндөр үнээр зарж бна.
Зочин [103.242.47.70] ・ 2020.01.28 Хариулах
Hentiid 1 sh ni 10000 gj zarj bn arai dendvv
Зочин [202.126.89.10] ・ 2020.01.27 Хариулах
Олдохгүй байна. Юун үнийн сонголт
Зочин [192.82.67.179] ・ 2020.01.27 Хариулах
5000 tug mun uu
Зочин [202.126.89.163] ・ 2020.01.27 Хариулах
monoc gj shunalin dev gar aryitglin shingen 1000 gdg bcn unuudur 5000 gh shig iiml zavaan bn d
Зочин [192.82.93.3] ・ 2020.01.27 Хариулах
Ene 18001284 gees dugaar ni tusgai dugaar munuu humuusee
Зочин [66.181.184.64] ・ 2020.01.27 Хариулах
бүгд л нэмж зарж байна ш дээ маск нь ч олдохгүй
Зочин [192.82.72.110] ・ 2020.01.27 Хариулах
Улс орны бодлогын асуудал шүү дээ эмийн сан эрхлэгч эм зүйч нарт ямар буруу бна урдаас л орж ирж өмнөх хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж бсан шүү дээ одоо хятад өөрсдөө дотоодоо хангаж чадахгүй гадагшаа экспорт хийхээ хориглосон. Бид ийм жижиг арчаагүй улс тамын тогоо шиг өөрсдөө юу ч хийхгүй гэдсээ илээл хэвтэнэ хийж бгаа хүнийг үгүйсгэнэ. Бид өөрчлөгдөх хэрэгтэй ер нь бол энэ 76 г буруу сонгосоны лай ланчиг 76 тайгаа ингэж тэмцмээр бна зөв хүмүүс сонгогдоод ирвэл бүх зүйл аяндаа өөр болно
Зочин [150.129.141.82] ・ 2020.01.27 Хариулах
Мэдээлэх нь байтугай олдохгүй байхад
Зочин [202.9.40.8] ・ 2020.01.27 Хариулах
Ард иргэдээ бодвол үнэгүй тараавал тээ
Зочин [202.9.40.8] ・ 2020.01.27 Хариулах
Маск авна
Зочин [66.181.187.155] ・ 2020.01.27 Хариулах
300 500 ongorson hereg haigaad ch olddogguie oldvol 86169303 ged zalgaad end bna gd heleed ogooch hehe
Зочин [122.201.21.38] ・ 2020.01.27 Хариулах
500-н даавуун маскыг 2000 авлаа
Зочин [66.181.161.49] ・ 2020.01.27 Хариулах
Хэт гэдэг үгээр л хууль нь гууль болох юм бна .жич 150 төгрөгний маск 300 төгрөгөөр зараад бга монс эмийн сан нь үнээ хэт их нэмээгүй бна гэх мэт айн
Зочин [202.21.107.119] ・ 2020.01.27 Хариулах
Маск 3000 төг гээд л зараад байхын. Зүгээр л хар маск харагдахын. Ингэж болдымуу.
Зочин [202.9.46.22] ・ 2020.01.27 Хариулах
Sansart utaani shuultuurtei ni 2800d zarj bnnle
Зочин [66.181.189.183] ・ 2020.01.27 Хариулах
haana be
Зочин [202.9.47.23] ・ 2020.01.27 Хариулах
Арчаагүй шуналын типүүдээр дүүрчихсэн улсад ийм зар яах гэж тавьдаг байнаа та нар хэзээ ажилаа хийж байсан юм! худлаа дайны хажуугаар дажин гэж!!!
Зочин [202.55.188.36] ・ 2020.01.27 Хариулах
Manai uls hichneen archaagvi hichneendoroi buurai bgaagaa odoo bas haruulj bna shvv Amni haalt Emnelgiin spirt Ariutgaliin bodisoo oorsdoo hangalttai vildwerledeg vildwerlegch oron bsan bl yu gj engeel amitan guigaal bjihawdee Busdaas haraat iim archaagui bgaashdee. Ailiin erh hvvhd shig bish Ail awch ywaa geriin ezen shig bgaachee
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
ШӨХТГ: "Аав зарна" гэж нийтэлсэн сонинг 5 сая төгрөгөөр торгосон, киног гаргах эсэх асуудлаар яаманд хандана
Б.Баясгалан ・ 03 сарын 04, 2021
Дэлхий
Женнифэр Аннистон вакцинд хамрагдаагүй найзуудаасаа холбоогоо тасалжээ
Б.Анхилам ・ 08 сарын 05, 2021
Дэлхий
Кени улс хүн хоорондын уулзалтыг хоригложээ
Б.Анхилам ・ 07 сарын 31, 2021
Дэлхий
Коронавирусээр халдварласан эр эхнэрийнхээ дүрд хувилан онгоцонд суухыг завджээ
Б.Анхилам ・ 07 сарын 23, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.