АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөхийг "намын гишүүнээс хасах" тушаал гаргажээ

Б.Баясгалан
11 сарын 06, 2018

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус намын гишүүн Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл ногдуулж, Ардчилсан намын гишүүнээс хасах тушаал гаргажээ.

Тус тушаалд:

"Ардчилсан Намын Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3-т заасан намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассугай" гэжээ.

Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй юм.

Холбоотой сэдвүүд

ан с.эрдэнэ тушаал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.