АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Х.Оргил
04 сарын 10, 2020

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлаар зарим томилгоог хийжээ.

Тодруулбал, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүг ерөнхий нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргажээ. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан нь намынхаа дэд дарга болсон байна.

Холбоотой сэдвүүд

ардчилсаннам ц.баатархүү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.