Анжелина Жоли ууган хүүгээ их сургууль үдэхдээ асгартлаа уйлжээ

Э.Мөнхтуяа
08 сарын 28, 2019

Анжелина Жоли кино ертөнцөд дэлхийг аврахад бэлэн байж магадгүй ч хүү Маддокстоо баяртай гэж хэлэхэд бэлэн биш бололтой.

Тэрээр ууган хүү, 18 настай Маддоксыг өнгөрсөн лхагва гарагт Сөүл хотын Йонсей их сургуульд үдэн гаргадахдаа тасралтгүй уйлсан байна. Супер баатрын тухай киногоо сурталчлах үеэр сурвалжлагч түүнээс хүүгийнхээ араас уйлахаа больсон эсэхийг нь асуухад тэрээр инээмсэглэн “ Ээ бурхан минь, хүүхдүүдээ ёстой ичээсэн" гээд онгоцны буудал дээр баяртай гэж үдчихээд бараг зургаан удаа эргэн харсан тухайгаа хуваалцжээ. 

Мэдээж ямар ч эх хүний хувьд ч гэсэн үр хүүхдээ үдэн явуулах амаргүй даваа билээ. Түүний хүү Маддокс био инженерийн мэргэжлээр суралцах ба оюутны дотуур байранд амьдрах ажээ.

Эх сурвалж: dailymail.com

Холбоотой сэдвүүд

анжелина жоли холливуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.