Бразилын алдарт дуучин тайзан дээр дуулж байхдаа дэлбэрч амь насаа алджээ

Х.Оргил
09 сарын 02, 2019

Бразилын алдарт поп дуучин Жона Сайнз Гарсиа олон мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө тайзнаа дуулж байхад нь тайзны гэрэл, салютын хэрэгсэл нь дэлбэрсний улмаас газар дээрээ нас баржээ.

Тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн боловч амь насаа алдсан нь тогтоогдсон гэжээ.

Тэрээр 30 настай бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй "Супер холливуд оркестра" хамтлагийн гол бүжигчин, дуучин, бүжиг дэглэгч нь байсан аж.

Осол болох үед Мадрид хотын ойролцоох Лас Вриланс хотод зохион байгуулагдах үед дөрвөн өдрийн турш үргэлсэн фестивалийн хаалтын арга хэмжээ дээр дуулсан байжээ.

Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгт тайзны салют дэлбэрч дуучин газар унаж буй нь харагдана.

Бичлэг:

Холбоотой сэдвүүд

нас барах холливуд

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.