Анжелина Жолигийн болзоот залуу тодров

Х.Оргил
10 сарын 10, 2018

Жүжигчин Анжелина Жолиг жүжигчин Киану Ривзтэй болзож байгаа талаар gossipcop.com мэдээлжээ. Тэд өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нууцаар болзож байгаа тэд хамтдаа Грек улсад амарсан байна. Энэ үеэр Анжелина Жолигийн хүүхдүүдтэй морь унаж яваад олны хараанд өртсөн юм.

Тэд хамтдаа нэг ч кинонд тоглож байгаагүй бөгөөд ил тод болгоогүй харилцаагаа нандигнаж, нуухыг эрхэмлэж байгаа ажээ. Харин Киану Ривзийн ээж нь  энэ талаар ярихдаа "Тэр хүүхдэд хайртай. Энэ бүхний эцэст нь тэр амьдрахыг хүсч байна" гэжээ. 

Киану Ривз өдгөө 50 настай ч гэрлээгүй, бас хүүхэдгүй. Энэ нь түүний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдалтай холбоотой аж. Тэрбээр хайртай бүсгүй Женниферийгээ алдсаны дараа яг л тэнүүлчин шиг амьдарсан бөгөөд өөрийн хаалт­тай ертөнцдөө хэ­нийг ч нэвтрүүлэхийг хүсээгүй гэдэг. 



Холбоотой сэдвүүд

анжелина жоли киану ривз

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.