АНУ-ын виз хэрхэн мэдүүлэх вэ?

Х.Оргил
09 сарын 24, 2018

Эхлээд та АНУ-д виз мэдүүлэх шаардлагатай эсэхээ шалгаж үзээрэй. Хэрэв та хүчин төгөлдөр АНУ-ын визтэй эсвэл АНУ-д Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн бол дахин виз хүсэх шаардлагагүй юм.

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэх шаардлагатай бол доорх алхмуудыг мөрдөнө үү.

Хэрхэн виз мэдүүлэх

1-р алхам
Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

2-р алхам
Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

3-р алхам
Энэ вэб хуудас руу орж ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

  • Таны паспортын дугаар
  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
  • 4-р алхам
    Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.


Эх сурвалж: Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам

Холбоотой сэдвүүд

америкийн виз цагаачлал

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.