Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ... | Peak News

А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг болжээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 19, 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Бага хурлын гуравдахь өдөр “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026” эхэллээ.

Форумаар уур амьсгал болон байгаль орчинд учирч буй эрсдэлийг тодорхойлох, удирдан чиглүүлэх болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар, ус, экосистемд татан төвлөрүүлэх талаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр форумыг нээж хэлэхдээ, хамтран зохион байгуулагч, оролцогч талуудад талархал илэрхийлж, энэ форум шинэ түншлэл, бодит санал, санаачилга, хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Монгол Улс энэ форумыг 2022 оноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож ирсэн нь тогтвортой, ногоон санхүүжилтийг үндэсний хөгжлийн бодлогынхоо төвд тавьж байдгийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны улмаас үүссэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол зэрэг нь түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бүгд харж байгааг хэллээ.

Иймээс энэ бүгдийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатайг онцоллоо.  

Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх талыг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тогтвортой санхүүжилтийг улам эрчимжүүлэх учиртайг тодотголоо.

Монгол Улс “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн” хөдөлгөөн өрнүүлж, 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгаа НҮБ-аар батлуулан, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ”, “Монголын ногоон санхүүгийн корпорац” зэрэг шинэ санаачилга эхлүүлснийг дурдлаа.

Холбоотой сэдвүүд

cop17 cop17 mongolia

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.