Автобус Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр үйлчилж байна

Б.Баясгалан
08 сарын 05, 2018

Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж буй юм.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байна.

admin

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.