Автобусны буудлаас бага насны эмэгтэй хүүхэд олсон тул холбогдох мэдээллийг өгч тусална уу

Б.Баясгалан
12 сарын 19, 2019

32-ын автобусны буудлаас өнгөрсөн сарын 29-нд бага насны эмэгтэй хүүхэд олсон тул таньж, мэдэх хүмүүс мэдээлэл өгөхийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хүслээ.

Тодруулбал,  2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлаас булцгар шар царайтай, хүрэн өнгийн шингэн үстэй, улаан өнгийн куртик, улаан өнгийн түрийтэй гутал, ягаан өнгийн малгай, өмд өмссөн, 1-2 насны эмэгтэй хүүхэд олдсон. Зураг дээр буй олдсон хүүхэд болон түүний эцэг эх, харгалзан дэмжигчийн талаар мэдээлэл өгч тусална уу.


Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв

Холбоотой сэдвүүд

хүүхэд олох эмэгтэй хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.