Э.Мөнхтуяа
04 сарын 18, 2019
Балетчидын ажил, амьдрал хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Тэд зөвхөн салад идэж, ус уудаг уу? Амжилтад хүрэхийн тулд хүүхэдтэй болохоос татгалздаг нь үнэн үү? Мөн тэд хэдэн кг жинтэй байх хэрэгтэй вэ?
Үлгэр домог болсон балетчидын бодит амьдрал болон тэдний нууцаас "Bright side" агентлаг хуваалцсаныг орчуулан хүргэж байна.
1. Балетын анхны алхам
Ихэнх хүүхэд 4-8 насандаа балетын урлагт суралцахаар ирдэг. Гэсэн ч тэд бүр багаасаа буюу 3 настайдаа бэлтгэл ангийн сургалтанд элсэх боломжтой. Ирээдүйн бүжигчид бага наснаасаа эхлэн биеэ удирдах, хөгжмийн хэмнэлтэй хөдөлгөөнөө хослуулахад суралцдаг.
Хүүхдүүд 11 настайгаасаа эхлэн “en pointe” буюу хөлний өлмий дээр бүжиглэж сурдаг. Долоо хоногт 3-4 удаагийн бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай ба энэ нь сахилга бат, хүч чадал шаарддаг. Бүжигчид жүжиглэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй ба хөдөлгөөнөөрөө дамжуулан дүрийнхээ зан байдлыг илэрхийлж сурдаг.
2. Биеийн галбирт тавигдах шаардлага
Балетчидын хамгийн чухал “техникийн шинж чанар” бол хөлний сунгалт юм. Энэ нь суралцах явцад хөгжиж болох авч хүний анатомын бүтцээс хамаардаг. Ихэнх балетчид 5'3 "ба 5'8" өндөртэй. Тэдний төгс биеийн жин нь 88 фунтаас 130 фунтын хооронд байх ёстой. Энэ нь булчин болон ясны жингээс хамаардаг. Турьхан биетэй байна гэдэг нь бүжигчид сул дорой болон хүчирхэг гэсэн ойлголттой холбоогүй.
Балетчидын хөлний урт нь маш чухал. Индексээр харьцаа нь 49-52 хувтай байх ёстой ба сууж байгаа байрлалын уртыг биеийн нийт өндөрт хувааж, дараа нь 100 хувиар үржүүлнэ.
3. Хоолны дэглэм
Балетчидын хооллолт нь маш олон хязгаарлалттай байдаг. Сайхан галбиртай байхын тулд бидний хэрэглэдэг ихэнх хоол хүнснээс тэд татгалзах хэрэгтэй болдог. Светлана Захарова 5'2 өндөртэй 110 фунт жинтэй ба хүнсэндээ давс хэрэглэхээс татгалздаг. Түүний өглөөний унд нь самрын үр тариа, ус уух зэргээс бүрддэг.
Балетчин Майя Плисецкая кофе уух, гурилан бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, элсэн чихэр зэргийг хэрэглэдэггүй. Тэр юу иддэг вэ? Жимс, ногоо, загас, үр тариа ... Гэвч зарим балетчид түүнээс илүүг хязгаарлаж, улаан лооль, банананыг ч огт иддэггүй.
Гэхдээ алдарт бүжигчин Юлия Голицина “хэн нэгэн миний мэргэжлийн үүднээс галбираа хэрхэн хадгалдаг талаар асуухад, надад яг тодорхой хэлчих нууц байдаггүй. Би хэзээ ч моно эсвэл хатуу хоолны дэглэм барьдаггүй. Би жингээ хасах шаардлагатай үед хоолны хэмжээг багасгадаг ч хоол идэхээ больдоггүй” хэмээн хариулсан байдаг.
4. Тайзны ард
Бүжигчдийн хөл нь бэлтгэл сургуулилтаас ихээхэн ядардаг. Тэдний ажлын өдөр нь цайны завсарлагагүй 7 цаг үргэлжилдэг. Энэ хуваарь нь тэдний корпус балет, мастер, соло зэрэг бүжигчний төрлөөс хамаардаг. Эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү ачаалалтай ажилладаг. Учир нь эмэгтэй корпусын балетчин ямар ч балетийн үзүүлбэрт шаардлагатай байдаг. Зарим өдөр тэд нэмэлт цагаар ажиллах ч шаардлага гардаг ба өдрийн 9 цаг хүртэл сунаж ажиллах өдрүүд тохиодог.
Эрчимтэй дасгал сургуулилт нь мэргэжлийн гэмтэл учруулдаг. Балетчид нь хоолны эмгэг, ясны эрдэсийн нягтаршилтай холбоотой асуудлуутай тулгардаг ба хавирганы яс нь хугарах тохиолдол элбэг. Тэд мөн байнга биеийн массаж хийлгэх, эрүүл агаарт алхах, эрдэс болон далайн давстай усанд орон, долоо хоногт нэг удаа сайн унтаж амрах боломжийг өөртөө олгох шаардлагатай байдаг.
Дүрдээ орохын тулд дасгал сургуулилтын үеэр хувцас, гоёл чимэглэлийн зарим элементүүдийг ашигладаг. Ихэнх тохиолдолд үсээ шуух хэлбэртэй боодогоос үсний эрүүл мэндэд нөлөөлөн, үсийг нь хэврэг болгодог.
Арьсаа амраахын тулд тоглолтоос бусад үед гоо сайхны бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэдэг.
5. Жирэмслэлт
“Ээж болон балетчин зэрэг байна гэдэг амаргүй. Мэдээж хэрэг дасгал сургуулилт, бэлтгэлээ хийх үедээ хүүхдээ хэн нэгнээр харуулж болно. Гэхдээ хүүхэд төрсөн эхний үед, карьер хамгийн чухал зүйл байхаа больж хоёрдугаарт тавигддаг. Би хүүгээ хоёр сартайд нь сургуулилтаа эхлүүлж, дөрвөн сартайд нь тайзан дээр эргэн ирсэн. хэмээн Полина Семионова хэлсэн байдаг
“Шударгаар хэлэхэд: Өнгөрсөн, одоо ч маш цөөн балетчин ээж болох зоригтой байдаг. Учир нь тайзан дээр эргэн ирэх боломжгүй болох магадлалтай. Гэхдээ би сонголтоо хийсэн. Одоо бид Анятай болсонд баяртай байдаг” гэж Светлана Захарова хэлжээ.
6. Балет бол ер бусын ертөнц
Гэхдээ дээрх бүх золиослол үнэ цэнтэй юм. Тэд тайзан дээр гаран, дэлхийн үзэгчдийг гайхан бишрүүлж, урлагийн хүчээр тэднийг нэгтгэдэг. Балет бол үзэсгэлэн төгс, эмэгтэйлэг, хөнгөн бөгөөд агаарын үзэгдэлүүдээр дүүрэн гайхмшигтай урлаг юм.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.