Монгол балетчин дэлхийн чансаатай тэмцээнд тэргүүлж 60 мянган ам долларын тэтгэлэг авчээ

Х.Оргил
06 сарын 06, 2019

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix”  тэмцээнд Мөнх-Эрдэний Тэлмэн алтан медаль авч, улс эх орныхоо нэрийг өндөрт мандууллаа. 

Энэхүү тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм. 

Үүнээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болж, олон болжээ. Балетчин М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж. Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.


Холбоотой сэдвүүд

балет балетчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.