Баян-Өлгий аймгийн хатуу хөл хориог цуцаллаа

Х.Оргил
05 сарын 06, 2019

Өнөөдөр өглөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан байна. Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул голомтыг цомхотгосон гэж үзэн хатуу хөл хориог цуцлах аймгийн онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

Холбоотой сэдвүүд

баян-өлгий тарваган тахал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.