Баянхонгор аймгийн сум бүр 100 толгой хонь хандивлана

Х.Оргил
02 сарын 29, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмнийг COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан билээ. Баянхонгор аймгийн ард иргэд Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж сум болгон 100 хонь бэлэглэхээ мэдэгдээд байна.

Тус аймаг 20 сумтай бөгөөд улсад нийт малын тоогоор зургаадугаарт, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор хоёрдугаарт, үхрээр есдүгээрт, адуугаар 10, хониор 11 дүгээр байранд ордог юм.

Холбоотой сэдвүүд

баянхонгор монгол-хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.