Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргыг ажлын өрөөнд нь хутгалжээ

Б.Баясгалан
07 сарын 31, 2018

Өнөөдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн ажлын өрөөнд үл таних эрэгтэй нэвтэрч, түүнийг хутгалжээ. 

Дуудлагын дагуу хэргийн газарт яг одоо цагдаа нар ажиллаж буй бөгөөд Б.Амартүвшинд эмнэлгийн түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийнхан хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан, байцаалт авч буй юм. Одоогоор хэргийн талаар болон хохирогчийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Хэргийн талаар ЦЕГ-аас 13.00 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. 

Банзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин

Холбоотой сэдвүүд

баянзүрх дүүрэг б.амартүвшин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.