BBC тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн тухай нэвтрүүлэг цацлаа

Х.Оргил
05 сарын 04, 2019

Их Британийн мэдээллийн агентлаг ВВС "Торгоны зам"-аар тэмээтэй аялахаар зориг шулуудсан аялагч бүсгүй Н.Байгальмааг онцолж сурвалжилжээ.

Нэвтрүүлэг өчигдөр цацагдсан бөгөөд түүний замын турш тохиолдсон хүнд хэцүү үеийг буулгасан байна. Тухайлбал уналга, ачилга хийх, хүйтнийг даван туулах гээд олон саад бэрхшээлүүдийг гаргажээ.

Аялагч бүсгүй Н.Байгалмаа аяллынхаа талаар "Би залуу охидод үлгэр, дуурайл болохыг хүсдэг. Зарим хүмүүс чи эмэгтэй хүн шүү дээ, энэ бүхнийг туулж чадахгүй. Зүгээр л гэртээ сууж байхгүй гэдэг Энэ чинь эрчүүдийн ажил шүү дээ гэх нь бий. Гэхдээ биеийн хүчээр нэгийг, билгийн хүчийг мянгыг дийлнэ" хэмээн ярьжээ.

Нэвтрүүлэг үзэх:

Холбоотой сэдвүүд

аялагч н.байгальмаа: тэмээчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.