Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Б.Чингис: Будаг хатах хугацаанд усархаг бороо орохыг тооцоогүй нь алдаа боллоо | Peak News

Б.Чингис: Будаг хатах хугацаанд усархаг бороо орохыг тооцоогүй нь алдаа боллоо

Б.Баясгалан
07 сарын 27, 2018

Энэ сарын 24-нд Гэрэлт гудамжны замыг будаж тохижуулсан билээ. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас замын шинэхэн будаг нь арилжээ. Энэ талаар иргэд "нийслэл их хэмжээний мөнгө зарцуулж, муу ажил хийлээ" хэмээн бухимдаад буй юм. Үүнтэй холбоотойгоор Гэрэлт гудамжны замыг будсан "Жоби" худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис болон будах ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар зам засвар арчлалтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөг шиг будах ажлыг "Жоби" худалдааны төвөөс санаачилжээ. Тэд хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулах зорилгоор нийслэлийн удирдлагуудаас гэрэлт гудамжийг будаж тохижуулах зөвшөөрөл авч, будалтын ажлыг мэргэжлийн байгууллага болох "Улаанбаатар зам засвар арчлалтын газар"-аар гүйцэтгүүлсэн байна.

Мөн замын хөдөлгөөнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авсан аж. 

Замыг будсан тухайн будаг нь 4-5 хоногт бүрэн хатдаг. Харин будаг хатаж амжаагүй байхад өнгөрсөн шөнө усархаг бороо орсны улмаас будаг арилсан байна. Бид тухайн ажлыг гүйцэтгэхдээ нийслэлээс нэг ч төгрөг аваагүй болно. Бидний гол алдаа бол будаг хатах хугацаанд бороо ихээр орно гэдгийг тооцоолсонгүй. Тиймээс нийгмийн хариуцлагаа хүлээж будгийн ажлыг дахин чанатай хийж гүйцэтгэнэ гэдгээ  "Жоби" худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис мэдээллийнхээ үеэр хэллээ.

Холбоотой сэдвүүд

гэрэлт гудамж будаг жоби

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.