Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож байна | Peak News

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож байна

Б.Баясгалан
12 сарын 02, 2020

Коронавирусийн цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна.

Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай банкаар дамжуулан олгож байна.

- Нийт зээлийн эх үүсвэр - 7.4 тэрбум төгрөг

- Дамжуулан зээлдүүлэх банк - Төрийн банк, ХААН банк

- Зээлийн хэмжээ: 5.0-10.0 сая төгрөг.

- Зээлийн хүү: Жилийн 11 хувь

  • Цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 дугаар сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь/

- Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.

- Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.  

Тус хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Тус зээлийг хэнд, хэрхэн олгох вэ

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах 9 алхам

Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.