Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Билгүүн номч” сургуулийн орчин хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна | Peak News

“Билгүүн номч” сургуулийн орчин хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна

Х.Оргил
09 сарын 12, 2019

НМХГ-ас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. 

Тухайлбал тус сургууль нь зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” рестораны 2 давхар болон дээврийн хэсэг монсардад сургалтын үйл ажиллагааг түрээсэлж явуулдаг байна. Сургуулийн сурагчдыг 1 давхарын  “Днепр стейк хаус” ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй нөхцлийг бүрдүүлжээ.

Сургалтын зориулалтын байргүйгээс анги танхим стандартаас бага хэмжээтэй, барилгын мансардны хэсгийн шатны хөлийн алхамын урт, өндөр стандартын шаардлага хангахгүй, гишгүүрийн тоо их, эгц байрлалтай учир хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна.

Сургалт эрхлэх нөхцөл шаардлага нь “ердийн” хэв шинжтэй байхад математик, англи хэлний хичээлүүдээр давсан агуулгаар буюу “гүнзгийрүүлсэн” сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг боловсруулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.  Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

нмхг сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.