Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Биокомбинатын 20 гаруй ажилтанд хордлогын шинж илэрчээ | Peak News

Биокомбинатын 20 гаруй ажилтанд хордлогын шинж илэрчээ

Б.Баясгалан
09 сарын 25, 2019

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын ажилчид химийн бодисийн хордлогод өртсөн гэх мэдээллийн дагуу МХЕГ-аас газар дээр нь шуурхай ажиллалаа. 

Үйлдвэрлэлийн жилийн ажил эхлэхтэй холбогдуулан тус үйлдвэрийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдөр хийжээ. 

Улмаар энэ сарын 23-24-ний өдрүүдэд үйлдвэрийн ажиллагсадаас дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар 20 хүн үйлдвэрийн эмчид хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 60 орчим хүн тандалтад хамрагдсан байна.

Иймд МХЕГ-аас хордлогод өртсөн байж болзошгүй ажилтнуудыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд яаралтай үзүүлэх, ажлын байруудад агааржуулалт хийх, байгууллагын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж,  хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өглөө.

Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой сэдвүүд

биокомбинат мхег хордлого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.