Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

БНХАУ-ын дарга Си Жинпинь Сенегалд төрийн айлчлал хийлээ | Peak News

БНХАУ-ын дарга Си Жинпинь Сенегалд төрийн айлчлал хийлээ

Х.Оргил
07 сарын 22, 2018

Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл, түүний гэргий Мариеме болон Ерөнхий сайд Мохаммед Дионе нар нисэх онгоцны буудалд хүлээн авсан байна.

БНХАУ-ын дарга Си Жинпинь улсынхаа Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Сенегалын Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Тэрбээр 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш 4 дэх удаагаа Африк тивд айлчлал хийж байгаа бол Баруун Африкийн Сенегалд БНХАУ-ын даргын хувиар анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм.

БНХАУ-ын дарга Сенегалын төлөөлөгч, ард иргэдэд хандан үг хэлэхдээ, нөхөрсөг харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрт амжилттай хэрэгжиж, хурдацтай хөгжиж байна гэж дурдаад, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлнэ гэж Маки Салл бид хоёр 2016 онд тохиролцсон гэдгийг онцлон тэмдэглэв.

Үүний дараа тэрбээр Сенегалын төрийн тэргүүнтэй уулзалт хийж хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн илүү ажил хэрэгч үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна. Мөн хоёр удирдагч хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт тэр дундаа “Бүс ба зам” төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцжээ.

Тэрбээр энэ айлчлалын дараа Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Холбоотой сэдвүүд

си жиньпин хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.