БНСУ-д 121 эмнэлэгийн ажилтан коронавирусийн халдвар аваад байна

Х.Оргил
03 сарын 29, 2020

БНСУ-д коронавирусийн халдвартай нийт 9,583 тохиолдол бүртгэгдэж 5,033 эдгэж 152 хүн баржээ.  Өчигдөр гэхэд 126 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 21 нь гадаадаас ирсэн иргэд байсан талаар тус улсын өвчнөөс тандан сэргийлэх төв мэдээлэв.

Халдварын голомт нь Тэгү хот хэвээрээ байгаа бөгөөд голдуу христийн сүмийн итгэгч нар байгаа аж. Тус хотын эмч, эмнэлэгийн ажилтнууд халдвар авах нь нэмэгджээ.

Одоогоор 121 хүн халдвар аваад байна. Тэдний 14 нь эмч, 56 сувилагч, 51 сувилагчийн туслах юм. Эмнэлэгийн ажилтнууд эмнэлэгийн тусламж үзүүлэхдээ халдвар авсан уу, өөр орчноос авсан уу гэдгийг тандан судалж байна.


Эх сурвалж: ЭМЯ


Холбоотой сэдвүүд

бнсу коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.