Б.Баясгалан
03 сарын 25, 2020
Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн Япон, ХБНГУ, БНСУ-аас монгол иргэдээ татан авахаар болсноо Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргасныг хүргэж байна.
БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-нд олноор ирүүлсэн. Иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор 3 дугаар сарын 20-25-нд цахим судалгааг явуулсан.
Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна.
ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүр уламжилж ажилласан. Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар 3 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх тул иргэд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас маргааш хүлээн авч танилцана уу.
Манай иргэд судалгаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [182.210.117.192] ・ 2020.03.26 Хариулах
Shoodor ovogotoi Tsevelmaa 1958ond tursun 3sarin wizeer ireed2sarin27nd butsah bsn hoishlood dahin 3sarin22nd bas hoshilson 4sarin2yvah hoshilson yvah hvmvvsd bvrtgvvlj chadahgvi bna yaj bvrtgvvleh be tuslah arga bna uu asian arigaas biletei maytin bilet zaaval avah uu
Зочин [202.21.108.34] ・ 2020.03.25 Хариулах
Америкаас ирэх хүүхдээ яаж дамжин өнгөрүүлж байна?
Зочин [106.102.0.239] ・ 2020.03.25 Хариулах
Ywah humuusiin medeelel il tod baij bas ywah neree orson uguig yaj shalgah ve
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь