БСШУСЯ спортыг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлалаа

Б.Баясгалан
01 сарын 14, 2019

Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар 2 дугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авч байна.  Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: 

• Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

• Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

• Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

• Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.


Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791

Эх сурвалж: БСШУСЯ



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.