Бөх,сур харваачдаас допинг илрээгүй

Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Монгол Улсын баяр наадмын тухай хуулийн дагуу допингийн шинжилгээ авдаг билээ. Тус шинжилгээний хариу БНСУ-аас ирсэн байна.

 БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтийн Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн тус шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөх болон харваачдаас ямар ч төрлийн допингийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгджээ.

Энэ тухай албан бичгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Допингийн эсрэг үндэсний төвөөс танилцуулсан байна.

Сонирхуулахад   үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс 1999 оноос эхлэн допингийн шинжилгээ авч эхэлсэн юм.

Холбоотой сэдвүүд

бөх допинг наадам сур харваа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.