Буриад бүсгүйн хөрөг зураг 60 орчим сая төгрөгөөр зарагджээ

Хөрөг гэрэл зурагчин Александр Кимушины 2017 онд Монголд ирэх үедээ уг зургийг авсан аж.  Анужин бүсгүйн хөрөг зурагаа Лондон хотын CHRISTIE’S дуудлага худалдаанд оролцуулжээ. 

Зургийг 17.300 EUR буюу 60 орчим сая төгрөгөөр худалдсан байна. Энэ үнэ нь Александр Кимушины хамгийн өндөр үнээр худалдсан хоёр дахь бүтээл гэнэ. Тэрбээр уг зургаас олсон ашигаа сайн үйлсийн ажилд зарцуулна гэж мэдэгджээ. 

Сонирхуулахад хөргийн эзэн Б.Анужин нь Америкад суралцаж байхдаа Нью-Иорк хотод үзэсгэлэнд оролцож  байжээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.