Б.Анхилам
10 сарын 14, 2020
Nikon Small World уралдааны ялагч тодорлоо_
Нэгдүгээр байрны шагналыг Даниель Кастранова, Бакари Самаса (АНУ) нар аквариумын судалт загасны (zebrafish) нурууны хэсгийг харуулсан зургаар хүртжээ.
Хөх өнгө нь загасны хайрс, улбар шар өнгө нь загасны тунгалгийн судаснууд юм байна. Тунгалагийн судас зөвхөн хөхтөн амьтанд байдаг гэдэг байсан бол энэ зурагны ачаар загасны тархины гавлын ясан дотор бас тунгалгийн судас байдаг гэдгийг дэлхий мэдэж авчээ. Хорт хавдар болон "хожуу үеийн мартамхай өвчин" гэгддэг альцхаймерын өвчин зэрэг хүний тархины өвчнийг эмчлэх судалгааны ажилд чухал хэрэгтэй нээлт болжээ.
Энэхүү зургийг авахад нийт 350 гаруй жижиг зураг авч, дараа нь тэднийг нийлж эвлүүлж хийсэн байна.
Хоёрдугаар байрны шагналыг гэрэл зурагчин Даниель Кнопын (Герман) авсан алиа загасны (clownfish) үр хөврөлийн хөгжил 1, 3, 5 ба 9 дэх хоног дээрээ. Бидний сайн мэдэх Немо загас.
Гуравдугаар байрны шагналыг цэнгэг усны дунгийн хэл. Гэрэл зургийг Доктор Игор Сиванович (АНУ).
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.