Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 21, 2017
“Universal” кино студийнхэн Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөснөө зарлажээ. Киног бүтээхийн тулд "ImageMovers"-ийн Жак Рапке болон Жаки Левин, "Seven Bucks" продакшны ерөнхийлөгч Хирам Гарсиа нар хамтарч ажиллахаар болсон байна. "Seven Bucks" продакшныг төлөөлж буй Dwayne Johnson буй тус уран бүтээлийн гүйцэтгэх продюсерээр ажиллах юм. Киноны үйл явдал нь Чингис хааны булшийг хайж яваад олон сонирхолтой адал явдалтай учирч байгаа эрдэмтдийн талаар өгүүлдэг аж. Зохиолыг “Үзэсгэлэн гоо ба араатан”, “Өвлийн дайн” киногоор алдаршсан зохиолч Evan Spiliotopoulos бичжээ.
Хэдийгээр киноны зураг авалтын төлөвлөгөө эцэслэн батлагдаагүй байгаа ч 250 сая долларын өртөгтэй гэнэ. Киноны зарим зураг авалтыг өвөр Монгол болон Чингисийн төрсөн нутагт авах боломжтойг продюссер цухас онцолжээ. 45 настай Dwayne Johnson-г манай үзэгчид Галзуу хурд киноны дүрээр сайн мэдэх болсон билээ.
.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.