Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэлээ

Х.Оргил
07 сарын 14, 2018

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  үзүүрлэсэн улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэлээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Ажнай” групп, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой анх удаа түрүүлж байсан бол 2013 онд хоёр дахиа 2015 оноос хойш гурван жил дараалан манлай бөхөөр тодорч байв.



Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

наадам2018 ч.санжаадамба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.