Ч.Содномцэрэн: Хяналтын тооллого хийж эхэллээ, дүн нь маргааш өглөө гарна

Б.Баясгалан
06 сарын 25, 2020

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 01:00 цагт мэдээлэл хийлээ.

Тэрээр "Бороо хур ихтэй, зарим гол үерлэсэн учир мэдээ дамжуулахаар явсан машин гол гарч чадахгүй, ОБЕГ-аас машин гаргаж, туслалцаа үзүүлж байна. 

Одоогийн байдлаар 2070 санал авах байрны 2035-аас нь мэдээ ирсэн. Дээрх шалтгаанаар санал авах 35 байрны мэдээллийг хүлээж байна. Өнөө шөнөдөө аваад дуусчих байх. 29 тойргийн 15-ынх мэдээлэл 100 хувь ирж, дүн гарсан. Яг одоо хяналтын тооллого хийх ажил руу орсон. Хяналтын тооллогын дүн өглөө гарна" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

сонгууль2020 ч.содномцэрэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.