Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

COP17: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежемент” салбар хуралдаан боллоо | Peak News

COP17: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежемент” салбар хуралдаан боллоо

Ч.Сумъяабазар
08 сарын 21, 2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Үндэсний Статистикийн Хороо, Үндэсний Аудитын Газар хамтран “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгууллаа.

2025 оны үндэсний үнэлгээгээр Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын үндэсний тайлагналын ТХЗ-ын 15.3.1 үзүүлэлтээр доройтсон газрын эзлэх хувь 2015 онд 13.5 хувь буюу 209.7 мянган км² байсан бол 2020 онд 23.4 хувь буюу 362.6 мянган км² болж нэмэгджээ. Эдгээр үнэлгээ нь арга зүй, хамрах хүрээний хувьд ялгаатай ч Монгол орны газрын төлөв байдалд гарч буй өөрчлөлтийг илүү нарийвчлалтай хэмжиж, бодлого, шийдвэрийг чанартай тоон мэдээлэлд тулгуурлан гаргах шаардлага нэмэгдсэнийг харуулж байгааг хуралдааны үеэр онцолсон юм.

Түүнчлэн ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Газрын нөхөн сэргээлт, ган гачгийг тэсвэрлэх чадавхыг дэмжихэд зарцуулж буй хөрөнгө оруулалт зорилтот үр дүнд хүрч буй эсэхийг үнэлэхэд бидэнд харилцан уялдаатай, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой чанартай өгөгдөл нэн шаардлагатай. Бид сүүлийн жилүүдэд статистикийн системийн хөгжлийг бэхжүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч, тооллого, судалгааны мэдээллийг төрийн байгууллагуудын захиргааны бүртгэл, мэдээллийн сан, орон зайн болон гар утасны өгөгдөл зэрэг шинэ төрлийн өгөгдөлтэй уялдуулан ашиглах боломж бий болгож байна.” хэмээн тодотгов.

Салбар хуралдааны үеэр Үндэсний Статистикийн Хороо, Үндэсний Аудитын Газар, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд өгөгдлийн стандарт, аргачлалыг уялдуулах, чадавхыг бэхжүүлэх, бодлого, бодит туршлагыг холбосон түншлэлийг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.