Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцад хамруулна | Peak News

Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцад хамруулна

Б.Баясгалан
05 сарын 20, 2020

Өглөө 08.00 цагт эхэлсэн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар коронавирусийн цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон орон сууцанд хамруулах тогтоолыг баталжээ. Улмаар түрээслээд өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэж буй аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн ажилтнуудаа орон сууцанд оруулах чин хүсэл Эрүүл мэндийн яам, төр засагт маань ч бий. Манай эмнэлгийн удирдлагууд газар шорооны асуудал хөөцөлдөж, ганц нэг барилга барьсан зүйл бий. Энэ сайн хэрэг. Цаашид ч энэхүү санал санаачлагыг дэмжинэ. УИХ коронавирусийн үед авах арга хэмжээний тогтоол баталж, өнөөдөр Засгийн газар төрийн албан хаагчдыг тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулах тухай ярилаа. Та бүхэндээ орон сууцны мэдээлэл өгье. Эхний ээлжид 1500 айлын барилга бэлэн. Засгийн газар, Монгол банк хамтран асуудлыг зохион байгуулж түрээсэлж өмчлөх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь сар сардаа байрны мөнгөө төлж явсаар байраа өөрийн болгоно. Засаг сая тогтоол баталлаа" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.