Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Сарангэрэл ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ | Peak News

Д.Сарангэрэл ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

Peak.mn
01 сарын 30, 2023

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал болно. Энэ Их хурлаар МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо нэрээ сольж, дүрмээ шинэчилж, Ерөнхийлөгчөө ч бас шинээр сонгох ёстой. Гэвч тус холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзаж, уйлж, дуулж, уурлаж бухимдаж, баахан хэрүүл шуугиан дэгдээсэн сурагтай.

Д.Сарангэрэлийн хувьд 2019 онд Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Тус холбооны Ерөнхийлөгч болсноос хойш өөрийгөө нэр дэвшүүлэх ажил л хийсэн хэмээн намын эмэгтэйчүүд бухимдаж байна. Учир нь Д.Сарангэрэл 2020 оны УИХ-д нэр дэвшиж,  Эрүүл мэндийн сайдын ажлыг сайн хийж гүйцэтгэлгүй, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон. 

Эрүүл мэндийн сайдаас буусныхаа дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар ажилласан. Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Улны” гэдэг доромж нэр  гаргаж ирж нийгэм даяар шуугиан тарин, намын болон Засгийн газрын нэр хүндийг унагасан учраас хариуцлага хүлээж Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа өгөх ёстой гэж МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооныхон үзэж байгаа юм байна. Гэвч Д.Сарангэрэл ажлаа өгөхгүйн тулд Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал дээр даргын сонгууль явуулахыг эрс эсэргүүцэж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

д.сарангэрэл намэх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.