Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Сарангэрэл: Анхны жишиг эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна | Peak News

Д.Сарангэрэл: Анхны жишиг эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна

Б.Баясгалан
01 сарын 14, 2020

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт барьж буй 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцав. 

Тухайн дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дуулгалаа.

Тэрбээр “УИХ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатны жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт барьж буй эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ийм жишиг эмнэлэг барина.

Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно. Мөн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургааг, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой гэв. 

Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Энэ сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж буйг гүйцэтгэгч “Вамед инженеринг” компанийн инженер дуулгалаа. Тэрбээр “Тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтэн бэлдэх зэрэг ажлыг зохион байгуулснаар энэ оны эхний улиралд багтааж дуусгана” гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.