Д.Трамп: Ойрын тусгалтай пуужингууд туршсан нь итгэлцлийг алдуулахгүй

МОСКВА. /TASS/. БНАСАУ энэ сарын 9-нд ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасныг хоёр улсын итгэлцлийг сулруулах явдал гэж үзэхгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Politico” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.


“БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай найрсаг харилцаатай байх итгэлээ өөр үед алдаж магадгүй хэдий ч тэр нь одоо биш юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


БНАСАУ-ын эрх баригчид АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш байна хэмээн Д.Трамп өмнө нь цохон тэмдэглэсэн юм. 

 

БНАСАУ Японы тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай хоёр пуужин харвасан тухай БНСУ-ын цэргүүд өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Пуужинг Пёнан-Пукто мужаас Япон тэнгисийн чиглэлд харвасан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.