Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Далайн мөс багассан нь цагаан баавгайнуудад эерэгээр нөлөөлсөн үү? | Peak News

Далайн мөс багассан нь цагаан баавгайнуудад эерэгээр нөлөөлсөн үү?

Peak.mn
06 сарын 26, 2026

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Умард мөсөн далайн мөс эрс багассан билээ. Гэсэн хэдий ч Svalbard цагаан баавгайнуудын эрүүл мэнд 25 жилийн өмнөхөөс илүү сайжирсан болохыг тогтоожээ.

Судлаачдын үзэж буйгаар энэ нь мөс ихээр хайлснаар ан хийх боломжтой болсонтой холбоотой байж магадгүй аж. 

Өмнө нь Scientific Reports сэтгүүлд Арктикийн бусад бүс нутагт цагаан баавгайн тоо толгой багасаж, биеийн байдал доройтож байгаа талаар гарч байжээ. Тухайн үед үүний шалтгааныг 10 жил тутамд 2 хэмээр дулаарсантой холбон тайлбарлаж байв. Гэвч өдгөө дэлхийн дулаарал үргэлжилсээр байгаа ч гэсэн цагаан баавгайн тоо толгойг буураагүй нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байгаа юм.

Судлаачдын тайлбарлаж буйгаар Svalbard баавгайн нөхцөл бусад Арктикийн бүсээс ялгаатай байж магадгүй. 

Тухайлбал, агнуурын хяналт сайжирснаар хуурай газрын зарим амьтдын тоо өсөж, цагаан баавгайн хоол тэжээлийн эх үүсвэр нэмэгдсэн байх боломжтой. Мөн далайн мөс багассанаар далайн хав тодорхой газарт илүү төвлөрч, баавгайнуудын хувьд ан хийх боломж түр хугацаанд сайжирсан байж болзошгүй гэж үзэж байна. 

Гэхдээ дэлхийн дулаарал цагаан баавгайд ашигтай тусжээ гэж шууд дүгнэх боломжгүй юм. Учир нь цаашид Арктикийн мөс хайлсаар байвал цагаан баавгайг амаргүй тавилан хүлээж байгаа талаар Норвегийн Туйлын хүрээлэнгийн эрдэмтэн доктор Жон Аарс дурьджээ.

Эх сурвалж:goodnewsnetwork.org

Орчуулсан:С.Мишээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.