Х.Оргил
11 сарын 11, 2020
Хэдхэн хоногийн өмнө UB palace-д "Хархан нүдэн" тоглолтоо хийсэн уран бүтээлч Д.Дэмбэрэлнямбуутай ярилцлаа. Анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, том ажлын ард гарч сэтгэл хангалуун явсан тэрбээр өчигдөр шөнө дунд гурван цагийн үед л тоглолтыг нь үзэж, өөртэй нь гар барьсан хүнээс коронавирус илэрсэн талаар мэджээ. Утсаар түүнтэй холбогдоход мэдэх хүмүүсийнхээ тоог цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэр бүлийн хамт зочид буудалд тусгаарлагдсан гэв. Тэрбээр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр бичих яах вэ тоглолтыг минь үзсэн хүмүүсээс вирус л битгий илрээсэй гэж залбирч сууна хэмээн ярьсан юм.
-Тоглолтыг нь үзэж гар барьсан хүнээс коронавирус илэрсэн гэдгийг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Шөнө дунд хоёр цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас над руу утасдаж анх энэ талаар мэдэгдсэн. Маш их гайхсан, нэгэнт л байдал ийм болсон учраас тоглолт үзсэн, мэдэх хүмүүсээ санаж нэрийг нь өгч иргэний үүргээ биелүүлсэн. Гэр бүл, ах дүү, хамаатан садангаараа тусгаарлалтын байранд байна.
-Сандарсан уу?
-Миний тоглолтыг зорин ирж үзсэн тэр хүмүүс л гайгүй байгаасай гэж бодсон. "Хархан нүдэн" тоглолтыг минь үзсэн хүмүүсийн шинжилгээ "Сөрөг" гараасай гэж залбирч сууна. Тоглолтыг минь, намайг дэмжиж Увс нутгийнхан маань нэлээд ирсэн.
-Халдвар илэрсэн хүнтэй зураг авахуулсан гэсэн үнэн үү?
-Тоглолтын дараа бужигнах үеэр зураг авахуулаад гарсан. Бид нэгнээ мэднэ. Тэр хүн ч коронавирусийн халдвар авсан гэдгээ яаж мэдэх билээ. Тусгаарлалтаас гараад явж байна л гэж байсан. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй.
-Тоглолт үзсэн хүмүүстээ юу хэлэх хэлэх вэ?
-Тоглолтыг минь үзсэн, халдвар илэрсэн хүмүүстэй хамт байсан, уулзсан, гар барьсан хүмүүс байвал заавал сайн дураараа очиж шинжилгээ өгөөрэй. УОК, ЭМЯ-ны заавар зөвлөгөөг сайн дагаарай, амны хаалтаа зүүгээрэй.
Энэ том зүйлийн ард гараад авбал том амьсгаа авмаар байна. Маргааш өглөө шинжилгээний хариу гарна. Бүгдийг нь маргааш сайхан мэдээ угтаасай.
"Хархан нүдэн" дууны клипийг үзэх:
Өнөөдөр нийгмийн сүлжээгээр "Хархан нүдэн" гэдэг үг гол яригдсан сэдэв байлаа. Таны анхны уран бүтээлийн тоглолт гэсэн үү?
-Төрсөн дүү Д.Дамбийжав маань 2015 онд Багануур дахь Хилийн цэргийн 0252 дугаар ангид байхад "Хархан нүдэн" дууны үг, аяыг нь зохиож өгсөн юм. Сүүлд 2017 онд би дуулж клипжүүлсэн. Тэр үед СУИС-ийн жүжигчний ангийн оюутныг урьж тоглуулсан нь "Точка 37 " киноны Номингийн дүрээр танигдсан бүсгүй байв.
Хайртай дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэн, сайхан ч болж өнгөрлөө. Уран бүтээлч хүний хувьд дахин уран бүтээл хийх хүслээр цэнэглэгдэж, урам авсан. Харин айхтар вирус илэрчихдэг нь л жаахан тиймэрхүү юм даа...
-Өнөөдөр дууны үзэлт нь эрс нэмэгдсэн үү?
-Нийгмийн сүлжээгээр "Хархан нүдэн"-ий талаар нэлээд ярьсан сурагтай. Тэр бүхнийг олж хараагүй л байна. Хүмүүс завсаргүй залгаад байхаар утсаа хэсэг хугацаанд салгасан.
"Хархан нүдэн" дууг маань хүмүүс сайн мэднэ ээ, дуучныг нь таньдаггүй болохоос. /инээв/
Зарим нь Лосолын Болдбаатар гавьяатын дуутай андуурдаг юм билээ. "Хархан нүдэн" дууны Youtube дэх үзэлт нь ч хэдийн 2,9 сая дөхөж байсан юм. Өнөөдөр 100 гаруй мянгаар нэмэгдсэн байсан.
-Одоо бол Дэмбэрэлнямбуу дуучныг, "Хархан нүдэн" дууг мэдэхгүй хүн бараг үлдээгүй болов уу?
-Танигдсан байх аа. /инээв/ Нэрээ бол таниуллаа. Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж, ард түмэндээ зориулна аа.
-Залуу хүний хувьд юу хүсэж мөрөөдөж явдаг вэ?
-Би дуулаачийн мэргэжил эзэмшээгүй. КУДС-д кино найруулагчийн мэргэжлээр Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн багшийн ангийг дүүргэсэн. Цаашид Монголд анимейшнээр дагнасан студи байгуулахыг мөрөөддөг. Манайд энэ чиглэлээр дагнасан чадварлаг уран бүтээлч залуус бий. Харин нэгдэж, олон улсын чанар стандартад нийцсэн цогц, студи байгуулах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр олон хүнтэй уулзаж, судалгаа хийж явна.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?
-Би ой гарантай охинтой. Саяхан гэргий охиноо оролцуулан "Гэр дүүрэн хайр" дууныхаа клипийг хийсэн. Хайр байвал ямар ч асуудлыг даваад гарна гэдэгт би итгэдэг.
Сэтгэгдэл бичих (36)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.92.165] ・ 2020.11.15 Хариулах
Ямарч сураггүй хулгайч байж үхсэн хатсан тоглолт
Зочин [122.201.21.194] ・ 2020.11.15 Хариулах
ямар янзын хараал шингээсэн новш вэ. үхсэн ацны дуучин...Монголын урлаг чамаар дутахгүй. ахиж улаг энэ тэр гэж гай болоод яахав. чимээгүйхэн арилаад өгөөрэй гай минь
Зочин [66.181.180.14] ・ 2020.11.14 Хариулах
Урлагын тоглолтуудыг болон кинотеатрын үйлчилгээ, бөхийн барилданнуудыг 2021 оныг дуустал зогсоох хэрэгтэй.
Зочин [202.126.89.103] ・ 2020.11.14 Хариулах
Togloltiihoo buh orlogiig handvilchih hudlaa haramsaj bn ene ter gehiihee orond
Зочин [202.55.188.86] ・ 2020.11.15 Хариулах
uildleer bish ugeeree amlax shig unen bdguen xunii xodolmorshde xeden sar magadgu togloltoo xiine gd jil c beldsin biluu zarlaga xer gardgiig ta nar shig ymnuud xen mdxiin tguul bux orlogoo og c gex shig xunii xodolmor unelj cddagum bn durgui bol bitgii uzej sonsldo zgr algascix?
Зочин [202.126.89.193] ・ 2020.11.13 Хариулах
Хухай дөрвөдүүд
Зочин [202.9.40.96] ・ 2020.11.13 Хариулах
Hamgiin teneg n Zohioliin duuchidiin togloltiig bainga ajilchidad biletee shajdag.Humuus uzehgui shde.Rok pop.Pop opera.duuriig bol bugd ochij uzdeg.Hoishid bilet shahahaa boli.Tseen tooni hun uzne.
Зочин [202.21.108.147] ・ 2020.11.13 Хариулах
Тэсийн Баяд пязда минь чи тэр тэсдээ сумынхаа хөлөөвт наад концерт шиг юм аа хийхгүйдээ. Чиний тоглолтыг бас баахан чам шиг тэс хүмүүс үзээд гадуур тараагаад голомтлоод явж байна даа.
Зочин [202.55.188.86] ・ 2020.11.15 Хариулах
cmd yrn ymar xamaatain be? eyreg zuil l bicku bol algascix
Зочин [202.9.40.44] ・ 2020.11.13 Хариулах
Энэ хүний буруу юу байх вэ манайд ажил ингэж явдагын гай тоглолт зохион байгуулагч аас ороход нь халууныг нь үзээд бүгдийг нь маскгүй оруулахгүй бсан бол ингэж тархах уу
Зочин [192.82.78.179] ・ 2020.11.13 Хариулах
Энэ тэгээд гоё дуу юу тээ сүүлийн үеийн нэг аятай нэг хэвэнд цутгачихсан юм шиг энэ балай нөхрийн дуунцараас болж бөөн гай ирлээ новшоо хохиролоо барагдуулья аа
Зочин [202.55.188.39] ・ 2020.11.13 Хариулах
zvgeer surguuli tsetserlegtee yawjsan xvvxdvvdeeig eneged xorij bolj baigaa yum uu zunduu amarj baigaad orson shvv de
Зочин [66.181.190.38] ・ 2020.11.13 Хариулах
Энэнйий бурцу бишдээ чааваас
Зочин [150.129.143.237] ・ 2020.11.12 Хариулах
Хэцүү л юмдаа ... Дуучин нэртэй баахан халтуурчид соёл түгээж б.на гээд гай.удаад б.х юм...
Зочин [64.119.23.251] ・ 2020.11.12 Хариулах
УУЛ НЬ 21 ХОНОГИЙН ДАРАА ГЭРТ НЬ ЯС 14 ХОНОГ ХЯЗГААРЛАЖ БАЙСНЫГ БОЛИУЛСНААС ЭНЭ ХЭРЭГ ГАРЛАА ШҮҮ ДЭЭ. ИЙМЭЭС ҮҮНИЙГ ӨӨРЧИЛСӨН ХҮНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [192.82.70.183] ・ 2020.11.12 Хариулах
Буруу ч гэж юу байхав гэхдээл хар мянган хүн цуглуулаад лай болж байгаан
Зочин [66.181.161.61] ・ 2020.11.12 Хариулах
Goy duuldag duuchin shuu sonsoh durtai amjilt hurdan edgeerei
Зочин [64.119.26.92] ・ 2020.11.12 Хариулах
Тэр д гэдэг залуу аль эгнээнд суусан юм болаа ?
Зочин [66.181.178.132] ・ 2020.11.14 Хариулах
Hamgiin arin suudald suusàn gej yarij bsan shuu dee.
Зочин [103.229.123.174] ・ 2020.11.12 Хариулах
Тоглолт хийсэн хүнд ямар буруу байх вэ Харин тусгаарлалт аас гарангуут дахиад 14 хоног гэрийн хорионд байлгаж байсныг мэдэх хэрнээ хаа сайгүй тэнэж яваа вирус тээсэн хүнд буруу бна Ядаж 3 хоног гэртээ байсан бол олон хүн улс орон самрах гүй байх байлаа
Зочин [103.57.94.11] ・ 2020.11.12 Хариулах
Сөрөг гарна ч гэж байхгүй лдээ шу-ны үүднээс гэхдээ дуучны буруу гэж юу байхав гай газар дороос гахай модон дотроос гэж энэ замыг ганцхан монгол биш дэлхий нмйтээрээ даван туулж байгаа зам
Зочин [202.126.90.157] ・ 2020.11.12 Хариулах
Gai yumaa
Зочин [139.5.216.91] ・ 2020.11.12 Хариулах
Amjilt husie.
Зочин [103.212.118.233] ・ 2020.11.12 Хариулах
Од болчилоо шүү. Одоо юу ч хамаагүй яриад бай
Зочин [66.181.161.87] ・ 2020.11.12 Хариулах
Ene uvsinhan gai bolj duusahgui yum aa Sangiin said ni hurtel sanhuugiin salbarig samarch duuslaa da
Зочин [202.9.40.140] ・ 2020.11.12 Хариулах
Гоё дуулдаг залуу амжилтын дээдийг хүсье..
Зочин [66.181.161.22] ・ 2020.11.12 Хариулах
uran buteeliin ondor amjilt husie ingene gej hen bodhow dee odoo harin gaigui baigaasaa gej zalbirah heregtei bna manaihan toglolt uzsen humuus ooroo oortoo anhaaral tawiad shinjilgee ogoh heregtei shuu manaihan negdej chaddag shuu mundag gaigui bhaa
Зочин [122.201.21.32] ・ 2020.11.12 Хариулах
Энэ залуугийн буруу гэж юу байхав дээ.
Зочин [103.212.117.44] ・ 2020.11.12 Хариулах
Сайхан ч дуу сайхан ч дуулдаг залуу бна. Чамд ямар ч буруу байхгүй шүү. Үнэхээр Болдбаатартай андуурмаар бсан. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Зочин [103.26.193.203] ・ 2020.11.11 Хариулах
Хараал идсэн Харнүдэн тоглолт хийждээ
Зочин [66.181.161.41] ・ 2020.11.11 Хариулах
үүнээс хойш түүнээс цааш Ко-Нямбуу гэж байя кккк
Зочин [150.129.140.168] ・ 2020.11.11 Хариулах
Энэ залуугийн буруу юу байх вэ Сайхан дуулдаг залуу бна аа. Ард нь гарна шүү монголчууд минь.
Зочин [66.181.161.98] ・ 2020.11.11 Хариулах
Ямар сайхан зөв бодолтой залуу вэ?Бүх зүйл сайнаар төгсөнөө.Амжилт
Зочин [202.126.89.143] ・ 2020.11.11 Хариулах
Эерэг, зорилго тэмүүлэлтэй залуу байна аа. Амжилт хүсье. Тоглолт үзсэн хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гараасай.
Зочин [66.181.191.140] ・ 2020.11.11 Хариулах
Эерэг бодолтой мундаг залуу байна. Амжилт хүсье
Зочин [66.181.161.28] ・ 2020.11.11 Хариулах
Uran buteeliin undur amjilt husie. Huchtei baigaarai. Muu buhen holuur ungurnuu. Bid chini tenger zayatai ard tumen shuu dee
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Оддын амьдрал
Squid Game киноны жүжигчин Жонг Хоён Weeknd нар хосын дүрд тогложээ
Альгирмаагийн Энэрэл ・ 04 сарын 06, 2022
Амьдрал
Женнифер Лопез дахин гэрлэх үү?
Б.Баясгалан ・ 08 сарын 17, 2018
Нийгэм
Мэргэжлийн уран бүтээлчид АНУ-ыг зорьж буй бол В ангиллын визээр явж болохгүй
Х.Оргил ・ 05 сарын 02, 2019
Ярилцлага
C.Туяацэцэг: Адуу сургана гэдэг нарийн мэдрэмж шаардсан чимхлүүр ажил
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 07 сарын 12, 2019
Амьдрал
Б.Эрдэнэцэцэг: Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон учраас босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа
Х.Оргил ・ 02 сарын 06, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.