Д.Энхбат Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшихийг зөвшөөрлөө

Б.Баясгалан
05 сарын 02, 2021

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Зөв хүн электорат эвслийн саналыг "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат хүлээн зөвшөөрчээ.

Энэ талаар Д.Энхбат "Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" хэмээн өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.

Уг саналыг мөн нийтлэлч Баабар, эмч Б.Болдсайхан нарт тавьсан байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.