Дэрэвгэр жиргэрүүг 2021 он хүртэл түүхийг хоригложээ

Дэрэвгэр жиргэрүү хэмээх нэн ховор эм ургамлыг сүүлийн үед Мэнэнгийн талаас их хэмжээгээр түүж бэлдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл яамнаас тус ургамлыг  зохих тооны дагуу түүх зөвшөөрөл олгодог байсан ч хоёр жилийн өмнөөс бэлтгэн экспортлохыг 2021 он хүртэл хориглосон талаараа мэдээлэв. Мөн үүнтэй холбоотой санамжийг иргэдэд хүргэсэн байна.
Хуулиар бол дэрэвгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар  түүвэл эрүүгийн хариуцлага хүлээж, түүсэн   ургамлын 1 кг тутамд 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, гурваас дээш зургаан сар хүртэл  хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял  шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.