Диснейн хүүхэлдэйн кинонуудын 543 дүр нэг дор цуглажээ

П.Мөнгөнсор
10 сарын 17, 2023

Та бидний хүүхэд насыг хамтдаа бүтээлцсэн Дисней компанийн 100 жилийн ой өчигдөр /2023.10.16/ тохиолоо. Энэ хүрээнд Дисней нийт 543 хүүхэлдэйн киноны дүрүүдээ нэгтгэн богино хэмжээний кино хийжээ. 

“Студид нэг удаа” нэртэй энэхүү киноны үйл явдал Диснейн анимейшн бүтээдэг студид өрнөх аж. 

12 минутын туршид үргэлжлэх уг кинонд Мики маус /Mickey Mouse/, Пиноккио /Pinocchio/, Үнсгэлжин /Cinderella/, Гүүфи /Goofy/, Анна&Элса /Anna and Elsa/ зэргээр 85 гаруй хүүхэлдэйн сайн ба муу талын баатрууд гарах гэнэ.

Түүнчлэн хүүхэлдэйн киноны дүрүүдэд дуу оруулсан 40 гаруй дуу оруулагчид, жүжигчид эргэн нэгдэж, өөрийн бүтээсэн дүрээ дахин амилуулсан байна. 

Холбоотой сэдвүүд

дисней хүүхэлдэйн кино

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.