Х.Оргил
05 сарын 02, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Маш сайн мэдээ байна. COVID-19 халдвараар маш хүнд өвчилсөн Франц иргэн эдгэрээд өнөөдөр өглөө нутаг буцлаа. Өндөр сэтгэгдэлтэй явсан. Франц иргэн Монгол Улсын Засгийн газар, ард иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн. Мөн ХӨСҮТ-ийн нийт албан хаагч, өөрийг нь эмчилж эдгээсэн Чинбаяр ахлагчтай багийнханд маш их баярлаж байгаагаа дамжууллаа. "Хэрвээ би Францдаа байсан бол ямар байдал, хувь тавилан хүлээж байсныг хэлж мэдэхгүй ч та бүхнийхээ ачаар амьд мэнд эрүүл саруул боллоо" гэж хэлсэн.
Би өөрөө амны хаалт зүү, бээлий өмс гэж захидаг хүн боловч эх орон руугаа явж байгаа хүнд Монгол Улсыг аюулгүй гэдгийг баталгаажуулахын тулд амны хаалтаа аваад тэврэлдлээ, гар барьлаа. Хайртай эх орондоо эсэн мэнд, эрүүл буцаж, ойр дотныхоо хүмүүстэйгээ нүүр бардам уулзаасай гэж баяр жаргалыг ерөөн үдэж өгсөн.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.181.220] ・ 2020.05.02 Хариулах
Энэнээс илүү баталгаа гэж юу байхавдээ хө амжилт хүсье Нямхүү захиралаа
Зочин [202.179.24.1] ・ 2020.05.02 Хариулах
мундаг
Зочин [124.59.15.208] ・ 2020.05.02 Хариулах
Мундаг.танд болон танай хамт олонд амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь