Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Д.Сарангэрэл: Сошиалаар яваад буй эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлсэн зураг нь 3... | Peak News

Д.Сарангэрэл: Сошиалаар яваад буй эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлсэн зураг нь 3 жилийн өмнөх зураг

Б.Баясгалан
01 сарын 15, 2019

Энэ оны нэгдүгээр сарын 3-наас томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн бөгөөд энэ 7 хоногийн байдлаар хүүхдийн орны ачаалал 53.3 хувийн хэтрэлттэй байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувьтай, нийслэлд 7.1 хувьтай, хөдөө орон нутагт 10.6 хувьтай байна. Эрүүл мэндийн яам 7 хоног тутамд томуугийн дэгдэлтийн тархварын судалгааг 71 нэгжид хийдэг. Эдгэээрээс 28 нь Улаанбаатар хотод байдаг.

Хэрвээ амбуляторын үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 15 хувьд хүрвэл хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, баар рестораны үйл ажиллагааг хязгаарладаг. Хэдийгээр энэ байдал өнөөдөр 9.3 хувьтай байгаа ч Төв, Дорнод зэрэг зарим аймагт 17 хувьд хүрсэн. Тиймээс тодорхой хэмжээнд хязгаарлалт тавьж, зөвлөмж хүргүүлсэн. 

Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 977 хүүхлийн ор байдаг. Өнгөрсөн 7 хоногт энэ орон дээр 923 хүүхэд нэмэгдэж орны ачаалал 73 хувиар нэмэгдсэн. Энэ 7 хоногийн эхээр бол орны хэтрэлт 53.3 хувьтай харьцангуй аядуу эхэлж байна. Нэмэлтээр 503 ор шаардагдаж байна. 

Сүүлийн өдрүүдэд эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлж буй 3 жилийн өмнөх зургийг цахим орчинд тавьж янз бүрийн зүйл бичиж байна. Өнөөдөр бодит байдал ямар байна вэ гэхээр эмнэлгийн коридорт хүүхэд хэвтүүлэхээр авахгүй байгаа. Гэхдээ нэгэнтээ хүнд өвдсөн хүүхдийг буцаахгүйн тулд коридорт эвхдэг ор тавьж хүүхэд авч буй нь бодит үнэн. 

Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад дэвшил боловч коридорт эвхдэг ор дээр хүүхэд авна гэдэг нь хэвийн үзэгдэл биш. Багтаамж, агаар, орчин нөхцөл, халдваргүйжүүлэлтийн хувьд сөрөг талтай. Хүүхдийг буцаах эрх бидэнд байхгүй учир өнөөдөр бид гал унтраах маягаар ажиллаж байна. Эмч, сувилагч, сургалтын өрөөг бүгдийг нь чөлөөлж хүүхэд авч байна. Тэдгээр эмч нар маань 24 цаг хөл дээрээ зогсоод ажиллаж байна" гэдгийг хэллээ. 

Холбоотой сэдвүүд

д.сарангэрэл томуу эмя

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.