Б.Баясгалан
10 сарын 15, 2018
Сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам 1:2 зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн яам 1:2 зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үр дүнд нь сувилагч нарын ачаалал буурч тусламж үйлчилгээний чанар сайжирна. Сувилагч нар маань ар гэртээ анхаарал тавих, сурч боловсрох боломж ч нэмэгдэнэ.
Үүний тулд :
1. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 10 мянган сувилагчийг 14 хоногийн сургалтанд хамруулж лицензийг нь сэргээнэ.
2. Амаржсан болон ар гэрийн гачигдалтай байсан сувилагч нарт 3 хоногийн сургалт зохион байгуулж лицензийг нь сунгана.
3. Анагаахын сургуулиудын сувилагчийн анги нээхийг бодлогоор дэмжиж бааз эмнэлгүүдэд дадлагажих боломж бүрдүүлнэ.
4. Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг удирдах сувилагч-багшийг тусгайлан бэлдэнэ.
5. Сувилагч нарын ажил хөдөлмөрийг ажлын байранд суурилсан үнэлгээнд шилжүүлэх бодлогыг тууштай баримтална.
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд одоо 1:1,2 байгаа эмч, сувилагчийн харьцаа 2020 он гэхэд 1:2 зорилтынхоо 50 хувьд хүрнэ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.