Х.Оргил
04 сарын 01, 2019
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.03.30-31/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.
Тухайлбал:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба харин “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурдтай явдаг зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөж байна.
Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81%-тай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93%-ийг эзэлж байна.
Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж өгөөрэй.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол гарчээ.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.