Саруулын Ариунжаргал
05 сарын 01, 2019
МОСКВА. /РИА Новости/. Дуучин Алсу Израилд болох “Евровидение-2019” дууны уралдаанд оролцож, тэмцээний оролцогчдод өгсөн шүүгчдийн оноог зарлах аж.
Тэрбээр энэ уралдаанд өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан юм. 2000 онд болсон “Евровидение”-д Алсу 2 дугаар байр эзэлж байжээ. Хожим нь Москва хотод болсон “Евровидение” дууны уралдааныг Оросын жүжигчин Иван Ургантын хамт хөтлөн явуулсан байна.
“Евровидение-2019” Израилийн Тель-Авив хотод энэ сарын 14-18-нд болох юм. Оросын дуучин Сергей Лазарев энэ тэмцээнд “Scream” дуугаар оролцох аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.