Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Украины дуучин Maruv “Евровидение-2019”-д оролцохгүй | Peak News

Украины дуучин Maruv “Евровидение-2019”-д оролцохгүй

peak.mn
02 сарын 27, 2019

Maruv нэрээрээ олны танил болсон Украины дуучин Анна Корсун Изралийн Тель-Авив хотноо болох “Евровидение-2019” олон улсын дууны уралдаанд оролцохгүй. Энэ тухай Украины Үндэсний олон нийтийн телевиз, радиогийн компани /НОТУ/ мэдээлэв.

НОТУ-гийн цахим хуудсанд мэдээлснээр, хэд хэдэн шалтгааны улмаас талууд Maruv-ийг уг уралдаанд оролцуулах тухай асуудалд “санал нэгдэж чадаагүй” байна. Тухайлбал, дуучны "уралдаанд оролцож буй зорилгын талаар нийтлэг шийдэлд хүрээгүй аж”. Улсаа төлөөлөн оролцож буй уран бүтээлч тэмцээний үеэр улс орныхоо соёлын элч төлөөлөгч болдог бөгөөд Украины нийгмийн үзэл бодлыг түгээдэг гэж тус компани цохон тэмдэглэжээ.

“Евровидения” уралдааны дүрэмд зааснаар оролцогч орны телевиз нь уралдааныг улс төрийн бус шинж чанартай байлгах ёстой. Энэ жилийн үндэсний сонгон шалгаруулалтын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал улс төрийн шинж чанарыг агуулж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Уралдаанд оролцохоос татгалзах шийдвэр нь түүний хувьд зарчмын шийдвэр биш боловч НОТУ-гаас тавьсан нөхцөлөөр гэрээ байгуулах нь “боолчлолын гэрээ” байгуулсантай адил байх байсан гэж дуучин Maruv мэдэгджээ. “Улс төрийн уриа лоозонгийн дор дуулж, уралдааныг Украины улстөрчдийн “сурталчилгааны арга хэмжээ” болгон хувиргаж чадахгүй” гэж дуучин бүсгүй мэдэгдсэн байна.  

Тэрбээр өөрийг нь дэмжиж саналаа өгсөн бүх хүнд талархлаа илэрхийлжээ. “Энэ байдлыг хүлээн зөвшөөрч, сөргөлдөөнд оролцохгүй байхыг та бүхнээс хүсч байна. Энэ бол өнөөдрийн бодит байдал юм. Уран бүтээлээ цензургүй туурвихыг хүсэж байна” гэж тэрбээр Инстрагам хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Ukrinform

Холбоотой сэдвүүд

евровидение-2019 maruv

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.