E-Barimt аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 10, 2023

E-Barimt аппликейшнээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх талаар ЭМДЕГ-аас өгсөн танилцуулга, зөвлөмжийг хүргэж байна. Тодруулбал, даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон, төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавар,

Алхам 1 : Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн, UPDATE хийж нэвтрэх.
Алхам 2 : Үйлчилгээ цэсээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3 : Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам 4 : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам 5 : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам 6 : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам 7 : Төлбөрийн боломжуудаас сонгоно.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.