Х.Оргил
03 сарын 12, 2020
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан талаар мэдээллийг сарын өмнө гаргасан билээ.Үүний хариуд экс ерөнхийлөгч " Би удахгүй очно" хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албан ёсны твиттер хаягтаа "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн бичжээ.
Хаана яваа нь тодорхойгүй байсан ерөнхийлөгч асан юутай ч эх орон руугаа ирж яваа бололтой.
Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна https://t.co/1OX4ZOYo9n
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 12, 2020
Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор Орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоогоод буй.
Нэн шаардлагатай гэдэгт өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд багтана хэмээн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.181.113] ・ 2020.03.18 Хариулах
Бушуухан ирж ялаа эдэл.Чи энэ улсыг хангалттай тонож дээрэмдсэн.
Зочин [192.82.72.174] ・ 2020.03.13 Хариулах
Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна-iim l hudalch huur dee!!!!
Зочин [139.5.217.111] ・ 2020.03.13 Хариулах
өндөр настанд тооцож орох юм байндаа
Зочин [66.181.176.138] ・ 2020.03.12 Хариулах
ЭЛБЭГЭЭ НААНАА ХАРЛАЧИХАА
Санал болгох
1 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
2 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
3 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
4 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
5 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ